Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зул сарын баярын аялал Омикроны тархалтыг нэмэгдүүлнэ гэж анхаарууллаа

АНУ-ын халдварт өвчний мэргэшсэн мэргэжилтэн Энтони Фаучи зул баяраар гэр бүлийнхэндээ айлчлах аялал нэмэгдэж дотооддоо зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зул сарын баярын аялал Омикроны тархалтыг нэмэгдүүлнэ гэж анхаарууллаа
Зул сарын баярын аялал Омикроны тархалтыг нэмэгдүүлнэ гэж анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын халдварт өвчний мэргэшсэн мэргэжилтэн ЭнтониФаучизул баяраар гэр бүлийнхэндээ айлчлах аялал нэмэгдэж дотооддоо зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр бүрэн вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд ч гэсэн Ковид-19-ийн Омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.

Доктор ЭнтониФаучи ням гарагт NBC-ийн хэвлэлтэй уулзах үеэрээ "Үүнд эргэлзэх зүйл алга, Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байна" гэж мэдэгдсэн. Хүчтэй мутацид орсон хувилбар тархаж байгаа учраас улс орнууд халдварын эсрэг арга хэмжээг чангатгасаар байна. Европт Франц, Герман зэрэг орнууд зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан бөгөөд Нидерландад зул сарын баяраар хатуу хөл хорио тогтоосон.

Судлаачид нэмэлт тун нь хүнд өвчнөөс 85 орчим хувь хамгаална гэж мэдэгдсэний дараа засгийн газрууд вакцинжуулалтын хөтөлбөрөө эрчимжүүлж байна.

Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр доктор ЭнтониФаучи вакцин хийлгээгүй хүмүүс ноцтой халдвар авах, эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөртэй байна гэж мэдэгдсэн. Цар тахал эхэлснээс хойш АНУ-д коронавирусний 50 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, ковидийн шалтгаантай 800 мянга гаруй хүн нас баржээ.

Хуваалцах