Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зул сарын баярын өдөр Филиппинийг хар салхи дайран өнгөрлөө

Орон нутгийн цагаар 18:30-д Филиппиний зүүн эргийн Катандуанес арлыг дайран өнгөрсөн Нок-тен хар салхины улмаас Бикон мужийн 100.000 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зул сарын баярын өдөр Филиппинийг хар салхи дайран өнгөрлөө
Зул сарын баярын өдөр Филиппинийг хар салхи дайран өнгөрлөө. Зураг: МҮОНРТ

Зул сарын баярын өдөр Филиппинийг хүчтэй хар салхи дайран өнгөрч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхины улмаас их хэмжээний усархаг аадар бороо орж, хөрсний гулгалт үүсэх аюул нүүрэлснийг албаныхан уламжилж байна.

Орон нутгийн цагаар 18:30-д Филиппиний зүүн эргийн Катандуанес арлыг дайран өнгөрсөн Нок-тен хар салхины улмаас Бикон мужийн 100.000 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Салхины эрч маш хүчтэй буюу цагт 255 км хүртэл ширүүссэний улмаас усархаг аадар бороо орж, үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэл нүүрлэжээ.

Мөн эрэг орчмын далайн давалгаа 6.6 метр өндөрт хүрч давалгаалсны улмаас эргийн хэдэн арван боомт үүдээ барьсан тухай мэдээлэл ирж байна. Одоогийн байдлаар хүний амь нас сүйдсэн тухай мэдээлэл алга байгаа бөгөөд нийт хор хохирлын хэмжээ ч гараагүй байна. Өнгөрсөн аравдугаар сард Филиппинийг Хаима нэртэй хар салхи дайран өнгөрсний улмаас дөрвөн хүн амь насаа алдсаныг ч мөн энэ зуур сануулж байна.

Энэ удаад тус улсад нүүрлэсэн Нок-тен буюу орон нутгийнхны нэрлэдгээр Нина хар салхи нь энэ жилийн хувьд тус улсад аюул заналхийлсэн хамгийн хүчтэй хар салхиар нэрлэгдээд байна. Зүүн эргээс эхлэн Филиппинийг дайран өнгөрч байгаа энэхүү хар салхи нь 15 км/цагийн хурдтайгаар баруун зүгийг чиглэн нүүж байгаа тухай Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Ингэснээр тун удахгүй нийслэл Манилад хар салхины аюул нүүрлэхээр байгаа тул Онцгой байдлын албаныхан зул сарын баярыг өргөнөөр тэмдэглэж байгаа худалдааны зах, талбай дээрх үйл ажиллагааг түр зогсоож, ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах