Зул сарын хамгийн анхны хэвлэмэл мэндчилгээний хуудсыг сонирхуулж байна
Их Британийн Лондон хотод байрлах Чарльк Диккенсийн музейд хамгийн анхны хэвлэмэл зул сарын мэндчилгээний хуудсыг олон нийтэд харуулж, үзвэрт гаргаад байна.
Мэдээллийн алба

Их Британийн Лондон хотод байрлах Чарльк Диккенсийн музейд хамгийн анхны хэвлэмэл зул сарын мэндчилгээний хуудсыг олон нийтэд харуулж, үзвэрт гаргаад байна. Гэр бүлийн гишүүд баярын ширээнд цуглан, дарс ууж байгаа үйл явдлыг харуулсан энэхүү мэндчилгээний хуудас 1843 онд хэвлэсэн гэж үздэг юм. Гараар будсан мэндчилгээний хуудсан дээр илгээгч болон хүлээн авагчийн нэрийг бичих зорилго бүхий зайг гаргасан байна.

Анхны хэвлэвэл зул сарын мэндчилгээний хуудсыг нэгэн хүүгийн зүгээс ээж аавдаа илгээж байсан юм. Чарльк Диккенсийн музейд дэлгэгдээд байгаа энэ мэндчилгээний хуудсыг ердөө 1000 ширхэг хэвлэгдэж байжээ. Сонирхуулахад Чарльз Диккенс нь Английн шүүмжлэлт реализмын хамгийн том төлөөлөгч, мөн нийгмийн сэдэвт олон романаараа дэлхийд алдаршсан зохиолч юм.



















