“Зулай мөнгөн Алтайн зуун дамжсан аялгуу” шилдэг бүтээлийн тоглолт болно
Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын нэрэмжит ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын “Зулай мөнгөн Алтайн зуун дамжсан аялгуу-2022” шилдэг бүтээлийн тоглолт 3 дугаар сарын 1-нд “UB palace”-ийн концертийн их танхимд болно.
Мэдээллийн алба

Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын нэрэмжит ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын “Зулай мөнгөн Алтайн зуун дамжсан аялгуу-2022” шилдэг бүтээлийн тоглолт 3 дугаар сарын 1-нд “UB palace”-ийн концертийн их танхимд болно.
Монголын үндэсний урлагт 55 жилийн түүхийг бүтээж буй тус чуулга нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ардын язгуур урлагийг орчин цагийн өнгө аястай хослуулан шинэ өнгө төрхөөр бүтээлүүдээ найруулан тавьж байгаа билээ. Тухайлбал, “Ийм сайхан Алтай”, “Аялгуунд мөнхөрсөн Маа”, “Зүүдний хоймор Алтай” зэрэг дуу, бүжгийн цомнол бүтээлүүд, “Хүйсийн говийн домог”, “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг, “Тунгалаг тамир” мюзикл зэрэг “Алтай” чуулгын нэрийн хуудас болсон бүтээлийг нэрлэж болно.
Тус хамт олон өнгөрөгч онд Соёл урлагийн газраас театр, чуулгуудын дунд зохион байгуулсан “Хөгжим 21-21” улсын уралдаанд соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайханы зохиол “Эжий говийн хайлал-Тахийн шар нуруу”, Паул Мауреттийн “Минует” сонгодог хөгжмийн бүтээлээр гутгаар байранд шалгарсан байна.
Мөн энэ удаагийн тоглолтын хүрээнд ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга “Учиртай гурван толгой” үндэсний дуулалт жүжгийг шинэ найруулгаар нийслэл хотын үзэгчдэд хоёр дахь удаагаа толилуулахад бэлэн болжээ.
Тус бүтээл 3 дугаар сарын 2-нд Улаанбаатар театрын тайзнаа тоглогдоно.




















