Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Зулзагын гол" зуслангийн 7 дугаар ээлжид 100 гаруй хүүхэд амарч байна

"Зулзагын гол" хүүхдийн зуслангийн 7 дугаар ээлжид 100 гаруй хүүхэд амрахаар 2019 оны долоодугаар сарын 30-нд Найрамдал талбайгаас хөдөллөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Зулзагын гол" зуслангийн 7 дугаар ээлжид 100 гаруй хүүхэд амарч байна
"Зулзагын гол" зуслангийн 7 дугаар ээлжид 100 гаруй хүүхэд амарч байна. Зураг: МҮОНРТ

"Зулзагын гол" хүүхдийн зуслангийн 7 дугаар ээлжид 100 гаруй хүүхэд амрахаар 2019 оны долоодугаар сарын 30-нд Найрамдал талбайгаас хөдөллөө. Энэ ээлж бусад ээлжүүдийг бодвол нэлээдгүй онцлогтой.

Аймгийн Засаг даргын санаачилгаар тус ээлжээр Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн 20 гаруй тамирчин үнэ төлбөргүй амарч, бэлтгэлээ хийнэ.

Мөн Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар хамтран зорилтот өрхийн 90 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж байгаа юм. Эдгээр хүүхдүүдэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөмж өгөх багц сургалтыг түүх, гар урлал, хөнгөн цай, тоглоом, зүрхний өртөө гэсэн таван өртөөгөөр дамжуулан OpSAFE-Mongolia Дархан салбарын 19 багш явуулах ажээ. Нийтдээ 4 өдрийн турш хүүхдүүд сургалтад хамрагдаж сэтгэлдээ нуугдсан бүхнийг ил гарган, хамтдаа бие даах чадварт суралцаж байгаагаараа давуу талтай.

Зорилтот өрхийн хүүхдүүдийг аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, дижитал рентген аппаратын тусламжтайгаар цээжний эмгэгийг илрүүлэх үзлэгийг Зулзагын гол зусланд хийсэн юм. Ингэснээр хүүхэд багачуудын цээжний эмгэгийг эрт үед илрүүлж эмчлэх давуу талтай юм байна.

Эх сурвалж: Дархан-УУл аймгийн ЗДТГ

Хуваалцах