Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажилтай танилцлаа

Үүнээс 3.5 га талбайд 1374 ширхэг нарс модыг "Ойн хайгуул" ХХК тарих гэрээтэй бөгөөд өнгөрсөн 7 хоногт ойжуулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажилтай танилцлаа
Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажилтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 26 га талбайг хашаажуулсан.

Үүнээс 3.5 га талбайд 1374 ширхэг нарс модыг "Ойн хайгуул" ХХК тарих гэрээтэй бөгөөд өнгөрсөн 7 хоногт ойжуулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

Тус газарт үзлэг хийхэд тарьсан моддын амьдралт ургалтын хувь 89.1 хувьтай, жилийн өсөлт 10-12 см ургаж байна.

Талбайд намрын тарилт хийж, өвөлжилтөд бэлтгэн цэнэг усалгаа хийх талаар зөвлөгөө өглөө гэж Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах