Zun.mn сайт үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж ажиллана
Монголын Залуучуудын Холбооны түүхэн замналтай салшгүй холбоотой, 89 жилийн түүхтэй Монголын залуусын төв хэвлэл болох “Залуучуудын үнэн” сонин нь уншигчиддаа илүү ойр болох, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах зорилгоор 2013 оны 7-р сард www.zun.mn нэртэй онлайн сонин болж хүрээгээ тэлээд байна.
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбооны түүхэн замналтай салшгүй холбоотой, 89 жилийн түүхтэй Монголын залуусын төв хэвлэл болох “Залуучуудын үнэн” сонин нь уншигчиддаа илүү ойр болох, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах зорилгоор 2013 оны 7-р сард www.zun.mnнэртэй онлайн сонин болж хүрээгээ тэлээд байна. “Залуу хүн бүрийн заавал зочлох сайт” уриатайгаар ажиллаж байгаа www.zun.mnсайт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, залуу бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжье” аяныг өрнүүлэн Монголд анх удаа сайтдаа үнэ төлбөргүй реклам байршуулахаар болжээ. Эх орны хөрсөн дээр бүтээн байгуулагдсан, үйлдвэрлэгдсэн үндэсний үйлдвэрлэлэрхлэгчдээ дэмжин хийж буй ажлыг нь олон нийтэд сурталчлах энэхүү аянд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж www.zun.mnсайтад өөрийн компаний сурталчилгаа болон шинээр хийж буй бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй танилцуулах боломж нээлттэй юм байна шүү.
Холбоо барих: www.zun.mn маркетингийн алба 99837356


















