Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга дээр энэ осол гарч, гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С нь барилгын тоног төхөөрөмж эвдэрсэний улмаас өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв
“Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга дээр энэ осол гарч, гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С нь барилгын тоног төхөөрөмж эвдэрсэний улмаас өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” компани ажиллаж байсан байдаг.

Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын техникийн нөхцөлийг хангаж ажиллаж чадаагүй хэмээн үзэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх Барилга, хот байгуулалтын яаманд албан тоот илгээн “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардсан.

Тэгвэл Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох“ ажлын хэсэг хуралдаж “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг авч хэлэлцэн тус компанийн барьж байгаа барилга дээр удаа дараа гарсан ослын талаар МХЕГ-ын дүгнэлт болон Цагдаа, шүүхийн байгууллагын шийдвэр гартал тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуваалцах