Зуны олимпын наадмын хаалтын ёслолд Том Круз оролцоно
Америкийн жүжигчин Том Крузыг ирэх зун Парис хотод болох Зуны олимпын наадмын хаалтын ёслолын нэг гол баатар болно гэж мэдээлж байна.
Мэдээллийн алба

Америкийн жүжигчин Том Крузыг ирэх зун Парис хотод болох Зуны олимпын наадмын хаалтын ёслолын нэг гол баатар болно гэж мэдээлж байна. RMC Sport хэвлэлд мэдээлснээр, Том Круз Парис хотноо мотоциклтой давхиж харагджээ. Түүнийг наадмын хаалтын ажиллагааны үеэр үзүүлэх дүрст үзүүлбэрийн зураг авалтад оролцсон гэж мэдээлж байна. Холливудын нэрт жүжигчин урьд нь ч бас Олимпын наадмын ёслолуудад оролцож байсан. Тухайлбал, 2004 онд Лос-Анжелест тэрээр Олимпын бамбарыг дамжуулж байжээ. Парис-2024 Олимпын наадам ирэх 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд болох юм.


















