Зуны XVI паралимпын наадамд оролцох Монголын баг албан ёсны 9 эрхтэй боллоо
Япон улсын нийслэл Токио хотноо ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Япон улсын нийслэл Токио хотноо ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэ наадамд оролцох Монгол Улсын баг тамирчид албан ёсоор 9 эрхтэй боллоо.
Тодруулбал, пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-д зодоглох С.Ядамдоржийн эрхийг Олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа. Тэрбээр 2018 онд Португалид болсон ДАШТ-д VII байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн VII байрт шалгарсан 22 настай залуу тамирчин билээ.



















