Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зураач Э.Цолмонбатын бүтээлүүд "Русский дом"-д дэлгэгдлээ

"Русский дом" буюу хуучнаар РЦНК соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт зураач Э.Цолмонбатын уран зургуудыг нийтэд дэлгэлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зураач Э.Цолмонбатын бүтээлүүд "Русский дом"-д дэлгэгдлээ
Зураач Э.Цолмонбатын бүтээлүүд "Русский дом"-д дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёлын яамны ивээл дор Монголын тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын урчуудын эвлэл, “Дүрслэх урлагийн академи” дээд сургууль, Нийслэл хүрээ зураачдын “Урлаг” холбоо хамтран Улаанбаатар хотноо 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 29-ны хооронд, “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмыг зохион байгуулж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан.

“Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд Улаанбаатар дахь "Русский дом" буюу хуучнаар РЦНК соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт зураач Э.Цолмонбатын уран зургуудыг нийтэд дэлгэлээ.

Сонирхуулахад, Тус үзэсгэлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч ажиллах юм байна.

Хуваалцах