Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зураач Н.Сэргэлэнгийн "Дэлхийн нэг өдөр" бүтээл 350 орчим сая төгрөгөөр үнэлэгдлээ

Улмаар Монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зураач Н.Сэргэлэнгийн "Дэлхийн нэг өдөр" бүтээл 350 орчим сая төгрөгөөр үнэлэгдлээ
Зураач Н.Сэргэлэнгийн "Дэлхийн нэг өдөр" бүтээл 350 орчим сая төгрөгөөр үнэлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Зураач Н.Сэргэлэнгийн "Дэлхийн нэг өдөр" бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа.

Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг “Mongol NFT” компани дижитал хэлбэрт орууллаа.

Улмаар Монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа.

“Дэлхийн нэг өдөр” зургийн тодорхой хэсгийг амжилттай борлуулснаар бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давтагдашгүй хуулбарыг үнэд хүргэх, энэ замаар уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж буй нь харагдаж байгаа аж.

Хуваалцах