Зурагт хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ сэжиг бүхий эд зүйлс барьсан 2 хүнийг саатуулан шалгажээ.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ сэжиг бүхий эд зүйлс барьсан 2 хүнийг саатуулан шалгажээ. Шалгалтаар хоёр этгээд эзэнгүй айлаас зурагт хулгайлан авч явж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Хулгай хийсэн этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа ажээ.
Түүнчлэн энэ сарын 16-ны өдөр авто машинаас эд зүйлс алдагдлаа гэсэн дуудлага Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст ирсний дагуу шалгахад авто машины хаалга түгжээгүй орхисон үед баримт хэвлэгч принтер, гар утас, бэлэн мөнгө хулгайлсан байжээ. Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, хэрэгт холбоотой этгээдүүдийг шуурхай илрүүлэн ажилласан байна.


















