Зурагтаас Хайлааст хүртэл 2,8 км автозам шинээр тавина
Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор хэд хэдэн чиглэлд шинээр автозам барихаар төлөвлөж байгаа аж. үүний нэг болох Хувьсгалчдын гудамжны авто замаас Хайлаастын авто за
Мэдээллийн алба

Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор хэд хэдэн чиглэлд шинээр автозам барихаар төлөвлөж байгаа аж. үүний нэг болох Хувьсгалчдын гудамжны авто замаас Хайлаастын авто зам хүртэлх 2,8 км авто замыг шинээр барихаар “Рингроуд" ХХК-тай концессын гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр боллоо.
Тус замыг Хувьсгалчдын гудамж буюу Зурагтаас Хайлааст хүртэл уулан дээгүүр тавих юм байна. Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын аманд шинээр 2,0 км авто зам барих төсөл, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1,6 км авто зам барих төслийг концессын гэрээгээр гүйцэтгэх юм.



















