Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу, хуулийн хүрээнд, шуурхай шалган шийдвэрлэх, хүний эрхийг хангах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар салбарынхан санал бодлоо солилцсон юм.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо
Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас Нийслэлийн прокурорын газартай хамтран “Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг өнөөдөр буюу зохион байгууллаа.Зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Нийслэлийн байгаль орчны газар зэрэг 64 байгууллагын 78 удирдах албан тушаалтан, алба хаагчид оролцлоо.

Хуваалцах