Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зөрчлийг илрүүлье“ арга хэмжээ явагдлаа

БГД-ийн цагдаагийн II хэлтсээс 11 сарын 12-ны өдрөөс 12 сарын 04-ний хооронд “Зөрчлийг илрүүлье“ нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 4 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлж нийт 186 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж зохих зөвшөөрөлгүй согтууруу

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зөрчлийг илрүүлье“ арга хэмжээ явагдлаа
“Зөрчлийг илрүүлье“ арга хэмжээ явагдлаа. Зураг: МҮОНРТ

БГД-ийн цагдаагийн II хэлтсээс 11 сарын 12-ны өдрөөс 12 сарын 04-ний хооронд “Зөрчлийг илрүүлье“ нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 4 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлж нийт 186 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн-7, хориглосон цагт согтууруулах ундаагаар үйлчилсэн-11, нийт 18 зөрчлийг илрүүлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу 4.350.000 төгрөгийн торгууль ногдуулж хариуцлага тооцон ажиллажээ.
Мөн гар дээрээс буюу автомашинаар согтууруулах ундаа зөөвөрлөн худалдаж болзошгүй 3,7,20 дугаар хорооны цэгүүдэд хяналт тавин ажилласан байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулсан Дако ХХК-ны Мишээл баар, BDBC инвест ХХК-ны Ану марал баар караоке, Блейкдаймонд ХХК-ны Соёмбо баар, МБР ХХК-ны Ocean баар, Хөлөг группын хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлжээ.

Хуваалцах