Зөрчлийн мэдээлэл солилцох аргад суралцлаа
Ази, Номхон далайн бүс нутгийн зөрчлийн мэдээлэл солилцох төв(АНДБНЗМСТ)-ийн дарга тэргүүтэй экспертүүд хүрэлцэн ирж Монгол улсын Гаалийн байгууллагад зөрчлийн мэдээлэл солилцох асуудлаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар, Улс хоорондын шуудан илгээмж болон Буян
Мэдээллийн алба

Ази, Номхон далайн бүс нутгийн зөрчлийн мэдээлэл солилцох төв(АНДБНЗМСТ)-ийн дарга тэргүүтэй экспертүүд хүрэлцэн ирж Монгол улсын Гаалийн байгууллагад зөрчлийн мэдээлэл солилцох асуудлаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар, Улс хоорондын шуудан илгээмж болон Буянт-Ухаа дахь гаалийн газрын 20 гаалийн улсын байцаагч нар хамрагдаж байна.
Сургалтаар зөрчлийн асуудлаар мэдээлэл цуглуулах, боловсруулан дүн шинжилгээ хийх, үр дүнг нь гаалийн хяналтыг зохион байгуулах, зөв оновчтой шийдвэр гаргахад ашиглаад зогсохгүй, эрсдэл тооцох, ДГБ-ын зөрчлийн мэдээллийн сан -“CEN програм” ашиглан бүс нутгийн гаалийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох аргачлалыг зааж сургалаа.
Зөрчлийн талаар мэдээлэл солилцох үйл ажиллагаа нь Дэлхийн гаалийн байгууллагын хууль сахиулах стратегийн нэгэн тулгуур багана нь юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 6 бүс нутагт нийт 11 бүс нутгийн зөрчлийн талаар мэдээлэл солилцох газар ажиллаж байгаа бөгөөд энэхүү газар нь мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бүс нутгийн зөрчлийн хэв шинжийг тодорхойлох, бүс нутгийн гаалийн байгууллагуудад анхааруулга, танилцуулгууд хүргүүлэх үндсэн үүрэгтэй. Түүнчлэн үндэстэн дамнасан гэмт хэргийн эсрэг бүх орны гаалийн байгууллага хүчээ нэгтгэн хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх зорилготой юм.


















