Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой

2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой. Зураг: МҮОНРТ

2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн.Энэхүү шинэчлэлийн хүрээнд Сангийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.

2026.01.10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой боллоо.

Иймд иргэн та E-Mongolia системд нэвтэрч:

-Үйлчилгээ цэс рүү дарж ороод

-Хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд- “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр 2026.01.10-наас өмнөх торгуулиа, “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр 2026.01.10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Хуваалцах