Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Зургаадугаар сарыг “Эх нярайн эрүүл мэндийн сар” болгон зарлажээ

Эрүүл мэндийн яамнаас зургаадугаар сарыг “Эх нярайн эрүүл мэндийн сар” болгон зарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаадугаар сарыг “Эх нярайн эрүүл мэндийн сар” болгон зарлажээ
Зургаадугаар сарыг “Эх нярайн эрүүл мэндийн сар” болгон зарлажээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас зургаадугаар сарыг “Эх нярайн эрүүл мэндийн сар” болгон зарласан. Тус сарын хүрээнд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам”-ийн үндэсний сургагч багш бэлтгэх хоёрдугаар ээлжийн сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 4-6-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтад Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь,Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, ЭМТ-ийн төрөх тасгийн нярайн эмч, сувилагч болон Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ЭМТ-ын төлөөлөл нийт 25 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Хуваалцах