Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зургаадугаар сарын 1-н хүртэл спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгоно

21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаадугаар сарын 1-н хүртэл спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгоно
Зургаадугаар сарын 1-н хүртэл спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгоно. Зураг: МҮОНРТ

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгожээ.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-н хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.

Тус аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгал, хөдөлгөөнийг дасгалжуулагч Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил удирдан явуулах юм байна.

Хуваалцах