Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглоно

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглоно
Зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг. Дээрх хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таван дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгохоор хуульчилсан.

Дашрамд дуулгахад, Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул холбогдох байгууллагуудаас үржлийн хугацаанд нь загас агнахгүй байхыг анхааруулж байна. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог.

Хуваалцах