Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно

Энэ онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор ажиллаж байна гэж албаныхан мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
Зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно. Зураг: МҮОНРТ

Энэ онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор ажиллаж байна гэж албаныхан мэдэгдлээ. 2013, 2014 онд улсын хэмжээнд нийтдээ 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбож, бусад замын бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Энэ онд мөн зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбоно. Нийтдээ 22 чиглэлд 1154 км авто замын ажлуудыг он дамжиж хийхээр болжээ. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны замыг концессийн гэрээгээр шинээр барихаар болсон байна. Түүнчлэн концессийн гэрээгээр зарим ойролцоо аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөж байна гэж Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа мэдээлж байна.

Хуваалцах