Зургаан хоног цахилгаан тасарна
Ирэх даваа гараг буюу 8-р сарын 8-ны 06.00 цагаас 8-р сарын 14-ний өдөр хүртэл Баруун-Урт сумын хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийгдэх гэж байна.
Мэдээллийн алба

Ирэх даваа гараг буюу 8-р сарын 8-ны 06.00 цагаас 8-р сарын 14-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийгдэх гэж байна. Учир нь Багануур-Хэнтий чиглэлийн 110 кв цахилгаан дамжуулах шугманд засвар хийх болсонтой холбоотойгоор ийнхүү аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зургаа хоног хязгаарлах ажээ.
Энэ хугацаанд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газруудыг эрчим хүчээр хангахаар төлөвлөөд байгаа бол бусад бүх ААН, айл өрхүүд цахилгаан эрчим хүчээр хангагдахгүй юм байна.
Ид халуун үе, дээрээс нь олон хоног эрчим хүчгүй байна гэдэг суурин газрын хэрэглэгчдэд хүнд тусах учраас энэ тухай холбогдох газарт нь хандаж, боломжтой бүх талаар арга хэмжээ авах талаар ярилцана гэж аймгийн удирдлагууд мэдэгдлээ.


















