Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлэн саатуулжээ

үүргээ амжилттай гүйцэтгэсэн дээрх алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар "Хилийн төлөө" тэмдгээр шагналаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлэн саатуулжээ
Зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлэн саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Улс орон даяар үүсээд буй онцгой нөхцөл байдлын үед хилчид улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсгийн хилийн дугаар тэмдгийн чиглэлд дотоодод улсын хилээс 300 метрт нэг автомашинтай зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин түрүүч Б.Амгалан, ахлах байлдагч Ж.Батхүү нар илрүүлэн саатууллаа.

Мөн үүргээ амжилттай гүйцэтгэсэн дээрх алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар "Хилийн төлөө" тэмдгээр шагналаа.

Хуваалцах