Зургаан настай хүү нэгнийхээ амийг санамсаргүй хөнөөжээ
Ер нь улсын хэмжээнд айл гэрээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон буу хадгалагдаж байдгийн нэг нь энэ юм. Хадгалалтын наад захын дүрэм, журам болон аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг хангаагүйгээс дээрх эмгэнэлтэй, харамсалтай хэрэг үйлдэгджээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд онц ноцтой хүн амины хэрэг хоёр гарсан тухай бид урьд өмнө мэдээлж байсан билээ.
Тэгвэл улсын хэмжээнд мөн амралтын өдөр буюу энэ сарын 18-нд бага насны хүүхдүүд болгоомжгүйгээсээ болж, санамсаргүй байдлаар нэгнийхээ аминд хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарсан байна.
Хэнтий аймгийн I багийн нутаг дэвсгэрт гарсан энэхүү хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Санамсаргүй байдлаар хөнөөгдсөн 6 настай хүү, хөрш айл болох найзынхаа гэрт орж ирэн тоглож байгаад, гэрийн эзнийн орон доогуур даавуунд хуйлаад нуусан бууг олжээ. Бууг хуйлсан даавуунаас нь гаргаж гохыг нь дарсан боловч буу гацсан аж. Гацсан бууг гэрийн эзнийн хүү авч мөн гохыг нь дарснаар гацсан буу сум алдаж, хүүгийн толгойн тус газар оножээ.
Ер нь улсын хэмжээнд айл гэрээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон буу хадгалагдаж байдгийн нэг нь энэ юм.
Хадгалалтын наад захын дүрэм, журам болон аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг хангаагүйгээс дээрх эмгэнэлтэй, харамсалтай хэрэг үйлдэгджээ.


















