Зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргажээ
2016 онд Дархан-Уул аймгийн 5 ААН, байгууллага нь 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргажээ.
Мэдээллийн алба

2016 онд Дархан-Уул аймгийн 5 аж ахуйн нэгж, байгууллага нь 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргажээ.
Үүнд:
- “Дархан Нэхий” ХК нь 47591 ш үхрийн хөх шир, 9988 ш сарлагийн хөх ширийг Тайланд, Итали, Испани улсад,
- "Таймлесс ХХК" нь 21736 ширхэг эсгий шаахай, эсгий олбогон бүтээгдэхүүнийг Норвеги улсад,
- “Баатарууд Тэнгэр” ХХК нь 593,3 тн адууны мах, 800 тн үхрийн мах,
- “Дархан Меат Фүүдс” ХХК нь 120 тн адууны мах, 20 тн үхрийн махыг ОХУ-ын Буриад улсад, 1225 тн адууны махыг БНХАУ-д,
- “Монгол Алтан Тос” ХХК нь 818900 ш ургамлын тосыг БНХАУ-д тус тус экспортлов гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.


















