Зургаан сартай хүүхдүүдэд улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөж байна
Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор ирэх сарын 3-наас зургаан сартай хүүхдүүдэд улаан бурханы вакцин хийхээр болсон байна
Мэдээллийн алба

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор дархлаажуулалтын сар эхлээд байна. Дархлаажуулалтын хүрээнд зургаан сартай хүүхдүүдэд улаан бурханы вакцин хийхээр ярилцаж байгаа ажээ. Улаан бурханы вакциныг өмнө нь есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх үүднээс тэг тунгаар хийх гэнэ.
Нярай хүүхдүүдийн вакцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймагт болон нийслэлийн есөн дүүргийн харьяа эмнэлэгт хийнэ.


















