Зургаан сартай хүүхдүүдийг улаан бурханы эсрэг тарилгад хамруулна
Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор дархлаажуулалтын сар эхлээд байна.
Мэдээллийн алба

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор дархлаажуулалтын сар эхлээд байна. Дархлаажуулалтын хүрээнд зургаан сартай хүүхдүүдэд улаан бурханы вакцин хийхээр болжээ. Уг нь улаан бурханы эсрэг вакциныг есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийх ёстой байдаг бол олон улсын стандартад заасны дагуу бага насны хүүхдүүдийн дунд энэ өвчлөл их байгаатай холбогдуулан ийнхүү зургаан сартайд нь тэг тунгаар хийхээр болсон байна.
Нэмэлт дархлаажуулалт ирэх аравдугаар сарын 3-нд улс орон даяар эхлэх ажээ.
Вакцинжуулалтад нийслэлийн есөн дүүрэг болоод Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн хүүхдүүд хамрагдах ажээ. Түүнчлэн ХӨСҮТ-өөс өнгөрсөн жил энэхүү өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй 35-аас доош насны иргэдийг зайлшгүй хамрагдахыг санууллаа.
Нэмэлт дархлаажуулалт ирэх аравдугаар сарын 3-нд улс орон даяар эхлэх ажээ.


















