Зургаан талт хэлэлцээрийг сэргээхийг хүслээ
Зургаан талт хэлэлцээрийг сэргээхийг хүслээ
Мэдээллийн алба

Солонгосын Хойгийн асуудлыг хариуцсан БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ву Давей Умард Солонгост айлчилж байна. Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг даргалж байгаа Хятадын тусгай төлөөлөгч тав орчим жил зогсонги байдалд ороод байгаа тус хэлэлцээг эргэн сэргээхээр Умард Солонгост очжээ.
Солонгосын цөмийн асуудлын хүрээнд тэрбээр Вашингтон хотноо очиж, Умард Солонгосын асуудлыг хариуцсан АНУ-ын төлөөлөгчтэй уг асуудлын хүрээнд хэлэлцээр өрнүүлсэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн урдчилсан нөхцөл биелүүлэлгүйгээр зургаан талт хэлэлцээг сэргээх хүсэлтэй байгаа Умард Солонгосын саналыг Хятад улс дэмжээ байгаа юм.
Харин АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд 6 талт хэлэлцээг сэргээхийн тулд Умард Солонгосыг эхний ээлжинд бодитой алхам хийх нь зөв хэмээн үзэж байна. Уг асуудлыг хэлэлцэхээр тус гурван орны төлөөлөгч мөн маргааш Вашингтон хотноо уулзах юм байна.


















