Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ

Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.Объектын гал түймрийн улмаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Д (80 настай, эмэгтэй), Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэр, нас тодорхойгүй эрэгтэй нар тус тус өртөж нас барсныг аймаг, нийслэлийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.Дорнод аймгийн Баян-Уул, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар суманд гарсан зургаан удаагийн ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан.Баяр, амралтын өдрүүдэд аврах, гал унтраах анги, эрэн хайх анги, салбар бүлгээс үерийн эрсдэл бүхий газарт суурьшсан айл өрхүүд, гол, мөрөн, нуур, цөөрөм дагууд амралт, ачлал, зугаалгаар яваа иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэх, гарын авлага, таниулах материал тараах, цагдаагийн байгууллагатай хамтран явган болон завьт эргүүл хийх ажлыг тус тус зохион байгуулж ажилласан.Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах