Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зургаан үйлдвэрийг хаажээ

Шалгалтад бүтээгдэхүүн дэх нянгийн хэмжээ их, үйлдвэрлэл явуулах зориулалтын барилга байгууламжгүй, үйлдвэрүүд дотоод хяналтын журам боловсруулаагүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн бөгөөд аймаг нийслэлийн хэмжээнд нэр бүхий үйлдвэрүүдийг торгож мөн нэр бүхий 6 үйлдвэрийг хаажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан үйлдвэрийг хаажээ
Зургаан үйлдвэрийг хаажээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн хэмжээнд 38, орон нутгийн 18 аж ахуй нэгж хамрагдсан байна. Мах, махан бүтээгдэхүүний 25 үйлдвэрт зөрчил илэрсэн бөгөөд 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 364 дээж авч дөрвөн лабораторт 858 сорьц шинжлүүлжээ. Шалгалтад бүтээгдэхүүн дэх нянгийн хэмжээ их, үйлдвэрлэл явуулах зориулалтын барилга байгууламжгүй, үйлдвэрүүд дотоод хяналтын журам боловсруулаагүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн бөгөөд аймаг нийслэлийн хэмжээнд нэр бүхий үйлдвэрүүдийг торгож мөн нэр бүхий 6 үйлдвэрийг хаажээ.

Хуваалцах