Зургийн сэтгэл заслын хичээл хүүхдийн стресс, сэтгэл түгшилтийг бууруулах боломжтой
Монголын нейрографикийн төв, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сантай хамтран “Нейро арт” өдөрлөгийг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Зургийн сэтгэл заслын хичээлд хамрагдсанаар хүүхдийн стресс, сэтгэл түгшилтийн түвшин буурах боломжтой.
Монголын нейрографикийн төв, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сантай хамтран “Нейро арт” өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ нь 5-10 насныханд зориулсан зургийн сэтгэл заслын хичээл юм.
Хүүхдийн баруун, зүүн тархийг идэвхжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, анхаарал төвлөрөлт нэмэгдэх, ой тогтоолт сайжрах үр дүнтэй юм.
Монголын нейрографикийн төвийн тэргүүн, сэтгэл зүйч н.Отгонцэцэг ингэж ярилаа.
Mongolian National Radio · Зургийн сэтгэл заслын хичээл хүүхдийн стресс, сэтгэл түгшилтийг бууруулах боломжтой
Цаашид эцэг, эх болон хүүхдийг хамтад нь сэтгэл заслын хичээлд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн юм.


















