Зүрх хамгаалах төсөл Дорнод аймагт хэрэгжинэ
“Хариу нэхээгүй тус” ТББ нь Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-тай хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд сүүлийн жилүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийдэг бөгөөд Монголд жилд хоёр удаа ирдэг.
Мэдээллийн алба

“Хариу нэхээгүй тус” ТББ нь Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-тай хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд сүүлийн жилүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийдэг бөгөөд Монголд жилд хоёр удаа ирдэг.
Харин энэ удаад “Зүрх Хамгаалах Төсөл” ТББ Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 9-11-ний хооронд ажиллах юм байна.
Япон эмч тухайн өдрүүдэд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг хийнэ.


















