ЗУРХАЙ: Өнөөдөр Балжиннямтай өдөр
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн
Мэдээллийн алба

Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 2. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Балжиннямтай өдөр.
Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавих, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.


















