Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 17.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 17. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Балжинням, Дашнаямтай өдөр. Намрын хугас дунд болох улирал 04 цаг 43 минутад эхэлнэ.

Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.

Хуваалцах