Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 10. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 10. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Хуваалцах