Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зүрхнээс зүрхэнд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ

"Самсунг" анагаах ухааны төв болон "Эрүүл үрс гэрэлт ирээдүй" ТББ, ЭХЭМҮТ-ийн захиргаа, эмч мэргэжилтнүүд хамтран “Зүрхнээс зүрхэнд” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зүрхнээс зүрхэнд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ
“Зүрхнээс зүрхэнд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Зураг: МҮОНРТ

"Самсунг" анагаах ухааны төв болон "Эрүүл үрс гэрэлт ирээдүй" ТББ, ЭХЭМҮТ-ийн захиргаа, эмч мэргэжилтнүүд хамтран “Зүрхнээс зүрхэнд” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн эрхэм зорилго нь Монгол Улсад хүүхдийн зүрхний дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд чиглэсэн.
Төслийн үр дүнд нярайн зүрхний мэс заслыг цаг алдалгүй хийдэг болж дэлхийн жишигт хүрсэн эмнэлэгийн үйлчилгээг авах боломжтой юм. “Зүрхнээс зүрхэнд” төслийн зохицуулагчаар "Эрүүл үрс гэрэлт ирээдүй" ТББ ажиллаж байна. Төслийн эхний шатанд хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэг болон хэвлий, цээжний хөндийн дурангийн мэс заслын тасгийг ЭХЭМҮТ-д байгуулж Самсунг электроникс HD камер, HD монитор, гэрэл, төрөл бүрийн дуран, хүчил төрөгч шахагч, усжуулах төхөөрөмж ба бусад шаардлагатай хэрэгслийг суурилуулж өгөх юм байна.

Хуваалцах