Зүрхний эмгэгтэй 40 гаруй хүүхдийг үзлэг, оношилгоонд хамрууллаа
Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажиг эрс нэмэгдсэн тухай эмч мэргэжилтнүүд мэдээлж байна. Тодруулбал, 100 хүүхдийн дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байна гэсэн статистик судалгаа гарчээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар манай улсад ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр эдгээр эмч нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймагтаа урьж уг үзлэг оношилгоонд 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамрууллаа. Мөн үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэгийг ч хийсэн байна.
Дархан-Уул аймагт энэ удаад өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд бүртгэлтэй зүрх судасны өвчлөлтэй 40 хүүхэд, 5 жирэмсэн эхэд нарийвчилсан оношилгооны аппаратаар үзлэг хийжээ. Эдгээр хүүхдүүдээс хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ ондоо болон ирэх онд хуваарь гарган үнэ төлбөргүй катетерын эмчилгээ хийх юм байна.