Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөрүүд хүүхдийг шийтгэх гэж улайрах хэрэггүй

Хоёроос гурван настай хүүхэд тун зөрүүд байдаг. Тэр эцэг эхийнхээ хүссэнээр биш өөрийнхөөрөө байх оролдлогыг зөн совингоороо хийж эхлэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрүүд хүүхдийг шийтгэх гэж улайрах хэрэггүй
Зөрүүд хүүхдийг шийтгэх гэж улайрах хэрэггүй. Зураг: МҮОНРТ

2-3 настай хүүхэд тун зөрүүд байдаг. Тэр эцэг эхийнхээ хүссэнээр биш өөрийнхөөрөө байх оролдлогыг зөн совингоороо хийж эхэлнэ. Зарим хүүхэд бүр дэндүү зөрүүд болдог. Гэвч энэ нь тэднийг загнах, шийтгэх шалтгаан огт биш юм.

Гэхдээ юм бүхэнд түүнийхээр байж болохгүй. Харилцан буулт хийх арга ухааныг багаас нь суулгах ёстой. "Эхлээд чи хоолоо идвэл би чамайг гадаа гаргана" гэх мэтээр болзол тавьдаг. Болж л өгвөл хүүхдэд хориг тавихаас зайлсхийж хортой л биш бол хүссэн юмыг нь хийлгэх хэрэгтэй. Хүүхэд хэн нэгний тусламжгүйгээр аливаа юмыг хийж чадна гэсэн зориг итгэлтэй болдог байна.

Хуваалцах