Зусланд хамрагдах хүүхдийн тоо бага байна
Улсын хэмжээнд нийт 33 зуслан үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил зуслангийн хүрэлцээ хангалттай байгаа ч хамрагдах хүүхдийн тоо харьцангуй бага байна. Учир нь зуслангийн хоолны үнэ өссөнөөс болж өртөг нь нэмэгдсэнтэй холбоотой гэж Хүүхдийн төлөө үндэсний газрынхан тайлбарлалаа. Бүх айлууд зусланд х
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд нийт 33 зуслан үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил зуслангийн хүрэлцээ хангалттай байгаа ч хамрагдах хүүхдийн тоо харьцангуй бага байна. Учир нь зуслангийн хоолны үнэ өссөнөөс болж өртөг нь нэмэгдсэнтэй холбоотой гэж Хүүхдийн төлөө үндэсний газрынхан тайлбарлалаа. Бүх айлууд зусланд хүүхдээ амраах боломжгүй байдаг нь зөвхөн төлбөр мөнгө өндөр байдагтай холбоотой.
Зусланд аль болох олон хүүхдийг хамруулдаг болгохын тулд хоолны үнийг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэйг хүүхдийн төлөө байгууллагынхан хэлж байна. Одоогийн байдлаар зуслангийн 7 хоногийн төлбөр доод тал нь 120 мянга байгаа бол дээд тал нь 250 мянгад хүрчээ. Найрамдал зуслангаас бусад нь хувийн хэвшлийнх учраас зуслангуудын үнийн зохицуулалтыг улсын байгууллагаас хийх боломжгүй байдаг байна. Харин хүүхдийн зуслангууд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд байнгын хяналт шалгалт хийж байгаа ажээ.
Өнгөрсөн жил зарим зуслангуудаар явж хяналт шалгалт хийхэд хүүхдүүдэд зориулсан хөгжлийн хөтөлбөр нь маш бүрхэг байжээ. Ер нь сүүлийн жилүүдэд зуслангийн хөгжлийн хөтөлбөр алдагдсан байна. Тиймээс зуслангуудыг төлбөр мөнгөөрөө биш хүүхдийг ямар байдлаар хөгжилтэй, сурч мэдсэн зүйл ихтэй амрааж байна вэ гэдгээрээ өрсөлддөг жишгийг бий болгох хэрэгтэй байгааг албаныхан хэлж байлаа.


















