Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Зуслангийн амнуудын ерөнхий төлөвлөгөөг тодотгоно

Одоогийн хэрэгжиж байгаа 2012 онд батлагдсан “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө” нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсэж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн амнуудын ерөнхий төлөвлөгөөг тодотгоно
Зуслангийн амнуудын ерөнхий төлөвлөгөөг тодотгоно. Зураг: МҮОНРТ

Одоогийн хэрэгжиж байгаа 2012 онд батлагдсан “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө” нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсэж байгаа юм.

Иймээс Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газартай хамтран “Зуслангийн амнуудын ерөнхий төлөвлөгөөн”-нд тодотгол хийж, хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан зуслангийн бүсийн төлөвлөлтийн шийдлийг боловсруулж байна.

Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хуурай мухар, Бэлх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Шадивлан, Жигжид гэсэн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийснээр зуслангийн газрыг өмчлөх ажил түргэн шуурхай явагдах нөхцөл бүрдэх юм гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Хуваалцах