Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зуслангийн чиглэлд энэ сарын 11-нээс нийтийн тээврээр үйлчилнэ

Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 6 сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн чиглэлд энэ сарын 11-нээс нийтийн тээврээр үйлчилнэ
Зуслангийн чиглэлд энэ сарын 11-нээс нийтийн тээврээр үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 6 сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэх юм.Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Хуваалцах