Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуслангийн чиглэлийн замууд 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад орно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил гүйцэтгэж байгаагаас дийлэнх нь хугацаандаа дуусах төлөвтэй байгааг Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн чиглэлийн замууд 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад орно
Зуслангийн чиглэлийн замууд 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жил Улаанбаатарын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн бол энэ жил зүүн чиглэлийн замуудыг сайжруулж шинэчлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил гүйцэтгэж байгаагаас дийлэнх нь хугацаандаа дуусах төлөвтэй байгааг Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ. Түүнчлэн зуслангийн чиглэлийн замууд энэ оны 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад орно гэв.

Хуваалцах