Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуслангийн үйл ажиллагаанд урьдчилсан хяналт хийлээ

Зуслангийн үйл ажиллагааг ирэх сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажил, засвар үйлчилгээ хийгдэж байна. Тохижилтын ажилд “Багануур” ХК, ШШГА-ны хорих анги, барилгын компани, бусад аж ахуйн нэгжүүд оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангийн үйл ажиллагаанд урьдчилсан хяналт хийлээ
Зуслангийн үйл ажиллагаанд урьдчилсан хяналт хийлээ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Багануур дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд хөгжлийн төвтэй хамтран Багануур дүүргийн хүүхдийн “Тэмүүлэл” зуслангийн үйл ажиллагаанд урьдчилсан хяналтыг хийлээ.

Зуслангийн үйл ажиллагааг ирэх сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажил, засвар үйлчилгээ хийгдэж байна. Тохижилтын ажилд “Багануур” ХК, ШШГА-ны хорих анги, барилгын компани, бусад аж ахуйн нэгжүүд оролцож байна.

Хяналтын явцад “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж, эрсдлийн үнэлгээг тогтоож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн байна. Хүүхдийн эрүүл ахуй, орчны тохижилт аюулгүй байдлыг хангуулах талаар улсын байцаагчийн зөвлөмжийг гарган хүргүүллээ.

Хуваалцах