Зуслангийн замд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон зөрчил их гарч байна
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд зусландаа очиж амрах нь элбэг байна.
Мэдээллийн алба

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд зусландаа очиж амрах нь элбэг байна. Өнгөрсөн баярын өдрүүдээр зуслангийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил их байжээ. Иргэд ойрхон дэлгүүр орох, найз нөхдөө тосох нэрийдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Мөн хүүхдээ чарган дээр суулган машиныхаа араас чирсэн тохиолдол их байна.
Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад н.Отгонбаяр ярилаа.
Энэ мэтчилэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, насанд хүрээгүй хүүхдээр машин бариулах зэрэг хариуцлагагүй үйлдэл буурахгүй байна гэж тэрбээр ярилаа.


















