ЗӨСҮТ-ийн авсан сорьцын шинжилгээний хариугаар тарваган тахал мөн болох нь тогтоогджээ
Баян-Өлгий аймагт тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хоёр хүн нас барж, хөл хорио тогтоосон. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгоны Талын толгой гэдэг газарт амьдардаг иргэн Р, Т нар шалтгаан тодорхой бус халдвараар өвчилж, амь насаа алдсан юм.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймагт тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хоёр хүн нас барж, хөл хорио тогтоосон. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгоны Талын толгой гэдэг газарт амьдардаг иргэн Р, Т нар шалтгаан тодорхой бус халдвараар өвчилж, амь насаа алдсан юм.
Тэгвэл, Зоонозын өвчин судлалын төвөөс авсан сорьцын шинжилгээний хариу өнөөдөр өглөө гарч, тарваган тахал мөн болох нь тогтоогджээ.
Талийгаачдын хувьд эхнэр нөхөр хоёр байсан бөгөөд “Эхнэр нь бөөр буюу хүн мах залгисан бол нөхөр нь тарваганы элэг, цөс түүхийгээр нь залгисан” гэдгийн албаны эх сурвалж мэдээллээ.
Одоогоор тэдэнтэй хамгийн ойр байсан 152 хүнийг тусгаарлаж, эмчилгээнд оруулсан. Одоогийн байдлаар тэндээс өвчний шинж илэрсэн хүн байхгүй.
Тус аймгийн Онцгой комиссоос шинжилгээний эцсийн дүнг хүлээхгүйгээр хэрэв тарваган тахал өвчин болох нь батлагдвал өвчний тархалт нэмэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улаанбайшин, Цагааннуур тосгон болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байсан юм.
Мөн энэ сарын 1-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг болон хүмүүс олноор цугларах газруудын үйл ажиллагааг түр зогсоох, аймгийг бүхэлд нь хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэмд оруулж, Өлгий сумд болон бусад сумуудад орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад одоогийн байдлаар бүх чиглэлд хяналтын пост ажиллуулаад Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид 24 цагаар ажиллаж байна.


















