ЗӨСҮТ нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
ЗӨСҮТ-өөс нийслэлийн хүн амыг Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 14-ний өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
Мэдээллийн алба

ЗӨСҮТ-өөс нийслэлийн хүн амыг Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 14-ний өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

“Хар хорин” худалдааны төвд зохион байгуулагдсан тус өдөрлөгөөр мал, амьтнаас хүнд халдварладаг тарваган тахал, боом, галзуу, хачиг, шумуулаар дамжих өвчнүүдийн талаар мэдээлэл, сурталчилгааг хийж нийт 450 гаруй хүнийг хамруулсан байна. Мөн өдөрлөгийн үеэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ.


















