Зүү залгисан цэргийн хэргийг Увс аймаг руу шилжүүлжээ
Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэхтэй холбогдох хэргийг харьяаллын дагуу Увс аймаг руу шилжүүлжээ.
Мэдээллийн алба

Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэхтэй холбогдох хэргийг харьяаллын дагуу Увс аймаг руу шилжүүлжээ.
П.Хэнмэдэх нь ангидаа алба хашиж байхдаа дөрвөн зүү залгисан хэрэгт дарга Н.Баатарыгаа буруутай хэмээн мэдүүлсэн юм. Тодруулбал, “Захны цагаан даавуугаа хадаж суутал офицер Н.Баатар дарамтлан зүү залги гэж тулгасан. Тэгэхээр нь би айгаад дөрвөн зүү залгисан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд түүний зүү залгисан нь гадны нөлөөтэй эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хэрэв Офицер Н.Баатарыг байлдагчаа дарамтлан зүү залгиулаагүй гэдэг нь тогтоогдвол цэрэг П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм.


















