Зуухны төслийн хэрэгжилт сүүлийн шатандаа явж байна
Дүүрэг, хороодод Талст, Өлзий, Дөл, Бикас-107 гэсэн 4 төрлийн бүрэн шаталттай төслийн зуух тараагдаж байгаа юм.
Мэдээллийн алба

Дүүрэг, хороодод Талст, Өлзий, Дөл, Бикас-107 гэсэн 4 төрлийн бүрэн шаталттай төслийн зуух тараагдаж байгаа юм. Эдгээр зуух нь түүхий нүүрсний хэрэглээг 30 хувиар бууруулдаг гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Зуухны өөрийн өртөг нь 200-400 мянган төгрөг. Харин агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн хүрээнд 29-36 мянган төгрөг болгон хямдруулах юм байна. Зуух тараах төслийн хэрэгжилтийн сүүлийн шат явж байгаа учир хямд үнээр зуух авах гэсэн иргэд багагүй ачаалал үүсгээд байгаа ажээ.


















