Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн 4 замаас Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг хаана

Нийслэлийн автозамын газраас дараах мэдээллийг хүргэлээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн 4 замаас Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг хаана
Зүүн 4 замаас Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг хаана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн автозамын газраас дараах мэдээллийг хүргэлээ.

Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг буюу Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийнэ. Зам хаах хугацааг дараах байдлаар төлөвлөжээ.

• Наймдугаар сарын 14 - 17-ныг дуустал Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг бүтэн хаана.

• Наймдугаар сарын 17 -19-нийг дуустал Офицеруудын ордны буцаж эргэх тойргоос Чулуун-Овооны тойрог чиглэлд 150 метр замыг хаана.

• Наймдугаар сарын 19 - 22-ныг дуустал Чулуун-Овооны тойрог хэсгийг хэсэгчилж хаана.

• Наймдугаар сарын 21 - 24-нийг дуустал "Гялс" төв рүү эргэдэг уулзвараас зүүн тийш 180 метр замын урд урсгалыг хаана.

• Наймдугаар сарын 24 - 26-ныг дуустал дээрх хэсгийн хойд урсгалын 100 метр замыг хаана.

• Наймдугаар сарын 25 – 27-ныг дуустал Зүүн чиглэлд явах хот хоорондын авто вокзалаас Тролейбусны эцсийн буудал хүртэл 600 метр замын хойд урсгалыг хаана.

• Наймдугаар сарын 27 - 29-нийг дуустал дээрх хэсгийн урд урсгалыг хаана.

• Наймдугаар сарын 28 -29-нийг дуустал Эскадрилийн хөшөөний тойргоос Чулуун-Овооны тойрог хүртэл 380 метр замыг бүтэн хаана.

Түлхүүр үг:Зам засвар
Хуваалцах